ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 09 сарын 30

Өнөөдөр 2022.09.30. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 06 цаг 50 минутад мандлаа, 18 цаг 35 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр. Орост Машин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын өдөр бол Аргентинд Зохион бүтээгчдийн өдөр.

Энэ өдөр Италийн улстөрч Сильвио Берлускони, Польшийн Ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Лех Валенса, Украины хөлбөмбөгч, тус улсын шигшээ багийн дасгалжуулагч  Андрей Шевченко, Германы хөлбөмбөгч Пер Мертезакер, Америкийн сагсан бөмбөгч Кевин Дюрант зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ ба Бирмийн Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1991 оны энэ өдөр БНМАУ-ын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар 14 дүгээр Далай ламын БНМАУ-д хийсэн айлчлал дуусжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1943 оны энэ өдөр Токиогийн шүүх Оросын тагнуулч Рихард Зоргед цаазын ял оноожээ.

1963 оны энэ өдөр Зөвлөлтийн атомын шумбагч онгоц “К-181” Хойд туйл дээр гарч ирэв.

1983 оны энэ өдөр “Ан-74” онгоцны анхны нислэг болжээ.

1988 оны энэ өдөр Нобелийн энх тайвны шагналыг НҮБ-ын энхийг сахиулах хүчинд олгожээ.

1998 оны энэ өдөр Японд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том санхүүгийн хямрал болжээ.

2001 оны энэ өдөр ОХУ иргэддээ гадаадын банкуудад хадгаламж нээхийг зөвшөөрсөн байна.

2006 оны энэ өдөр Бразилд «Боинг-737» онгоц сүйрчээ.

Өнөөдөр үс засуулвал Бие эрхтний хүч сайжирна.

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top