ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Өнөөдөр 2022.10.03. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 06 цаг 54 минутад мандлаа, 18 цаг 29 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Германд Германы нэгдлийн өдөр, БНСУ-д Үндэсний үүсэн байгуулагдсаны өдөр юм.

Энэ өдөр Америкийн зохиолч Ларри Лоутон, рок хөгжимчин Томми Ли, жүжигчин, телевизийн хөтлөгч Натали Рейтано, дуучин Гвен Стефани, Кевин Скотт Ричардсон, Канадын жүжигчин Нив Кэмпбелл, Их Британийн жүжигчин Лина Хиди, Шведийн хөлбөмбөгч Златан Ибрагимович, Андреас Исакссон, жүжигчин Алисиа Викандер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1965 оны энэ өдөр БНМАУ-БНУАУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1863 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гараг бүрийг Талархлын өдөр болгон зарлажээ.

1866 оны энэ өдөр Венийн энхийн хэлэлцээрээр Австри Венецийг Италид өгсөн байна.

1891 оны энэ өдөр Абхазад болсон хүчтэй газар хөдлөлтөөр Амткел нуур бий болжээ.

1929 оны энэ өдөр Их Британи болон ЗСБНХУ дипломат харилцаагаа сэргээсэн байна.

1932 оны энэ өдөр Ирак Их Британиас тусгаар тогтножээ.

1938 оны энэ өдөр ОХУ-ын Пермь муж үүсгэн байгуулагдав.

1942 оны энэ өдөр “Фау-2” пуужинг анх удаагаа амжилттай хөөргөсөн байна.

1952 оны энэ өдөр Их Британи анх удаагаа цөмийн туршилт хийжээ.

1990 оны энэ өдөр Герман нэгдэв.

Өнөөдөр үс засуулвал Нас уртасна.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top