Арьс товруутах өвчин намжсан ч "Мялзан"-гийн тохиолдол нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Хилийн хориот цээрт өвчний ангилалд багтдаг "Үхрийн арьс товруутах өвчин" манай улсад өнгөрөгч онд анх бүртгэгдэж байснаас хойш зүүн аймгуудад тус өвчний улмаас багагүй хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан.

Тэгвэл өнгөрөгч өдөр /2022.11.21/ Мал эмнэлгийн Ерөнхий газраас гаргасан тоон мэдээлэлд "Үхрийн арьс товруутах өвчин"-ы дэгдэлт намжиж, зогссон талаар мэдээллээ. Гэвч долоон аймагт бог малын "Мялзан" өвчний дэгдэлт идэвхжиж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.

Тодруулбал, Архангай,  Дундговь аймгийн тус бүр 3, Булган, Хөвсгөл аймгийн тус бүр 2, Дорноговь, Хэнтий, Төв аймгийн тус бүр 1 суманд бог малын мялзан өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Энэхүү бүс нутагт нийт 8160 мал өвчлөөд байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top