Түр завсарлах болсны ШИНЖ ба стрессийг зөв УДИРДАХ нь

2023 оны 06 сарын 21

Хөл хөдөлгөөнтэй нийгэмд бид өөрсдөө ч мэдэлгүй ядарч, стресст өртөж байдаг. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрч байвал урдаа байгаа зүйлсээ түр хойш тавьж, завсарлах, амрах цаг болжээ.


 

  • Ямар ч эрч хүчгүй болох,
  • Байнга толгой өвдөх,
  • Ойр ойрхон гэдэс хямрах,
  • Нойргүйдэх
  • Ханиад хүрэх,
  • Халдварт өртөх,
  • Цээжээр өвдөж, зүрх дэлсэх,
  • Жижиг сажиг зүйлд бухимдаж, өөрийн мэдэлгүй дотны хүмүүстээ уураа гаргах

 

Ямар арга хэмжээ авах вэ?

Бич

Сэтгэлзүйчдийн үздэгээр санаа зовоож буй зүйлсээ цаасан дээр буулгах нь стресс менежментийн хамгийн шилдэг арга гэнэ. Өдөрт 10-15 минут зарцуулан өөрт тохиолдсон үйл явдал, түүнээс юу мэдэрснээ бичээрэй. Энэ нь стресс үүсгэж буй шалтгааныг олж мэдэхэд тань тусалдаг. Шалтгаан тодорхой үед стресст өртүүлж буй зүйлсээс ангижрахад дөхөм.

Сэтгэлээ нээ

Хүссэн үедээ ярьж, инээж, уйлж, уурла. Найзууд, гэр бүл, итгэлт зөвлөгч болон ажлын найздаа сэтгэлээ уудлах нь стрессээс ангижрах эрүүл аргад тооцогддог.

Дуртай зүйлээ хий

Магадгүй та дуртай зүйлээ хийх ямар ч цаг завгүй мэт санаж байж болно. Гэвч өөрийн дуртай зүйлдээ цаг зав гаргах нь танд сайхан амрахад туслах болно. Мөн ажлаас бусад асуудлаа шийдэхэд тусална.

Эдгээр зүйлийг турш

 

  • Хоббитой болох
  • Бүтээлч зүйл хийх
  • Гэрийн тэжээвэр амьтантай болох, цагаа хамт өнгөрүүлэх
  • Бясалгал
  • Дасгал хийх

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top