Хөл хорионы үед стресст орохгүйн тулд төлөвлөгөөтэй байгаарай

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Дэлхий дахинд коронавирусний халдвараар 53.7 сая хүн өвчилж, 1.3 сая хүн нас бараад байна.

24 цагийн дотор дэлхий дахинд 594 мянган хүн халдвар авч, 6221 хүн нас баржээ.

Хойд хөрш ОХУ-д хоногт 22 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.

Дэлхий дахинд коронавирусний халдвараас шалтгаалсан стрессийн хариу урвал нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэллээ. Урд хөршийн хүн амын дунд л гэхэд стрессийн шалтгаант эмгэг, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт нэмэгдсэн байна.

Мөн хүмүүс нойрны өөрчлөлт илэрч байгаа аж.

Стрессгүй амьдрал гэж байдаггүй, харин стрессээ тайлж чаддаггүй хүн гэж байдаг учир бид стрессээ зөв тайлж сурах хэрэгтэй юм. Цар тахлын үед та стресст өртсөн эсэхээ мэдэх амархан. Уурлаж бухимдах, нойргүй болох, түгших шинж тэмдэг илэрч байгаа бол та мэргэжлийн эмчид хандах, СЭМҮТ-ийн 1800 2000 утсаар холбогдож заавар зөвлөгөө аваарай.

Хөл хорионы өдрүүдэд карантин сунгачихлаа гэж бодож, шаналах бус энэ цаг үеийг үр бүтээлтэй өнгөрүүлье гэж бодож байгаа бол та стрессгүй байна гэсэн үг.

Түүнчлэн та бүхэн гэртээ байхдаа ч өдөрт хийх ажлуудаа төлөвлөж, зорилготой байснаар стрессээс өөрийгөө хамгаалах юм.

 

 

Top