Стресс бол өнөөгийн нийгмийн гол асуудлуудын нэг. Энэ нь амьдралын “буцалсан” хэв маягаас үүдэлтэй. Том хотод амьдарч, ажил төрлөө амжуулах гэж үргэлж яарч байдаг хүмүүс стресст илүү өртдөг. Тэгвэл мэргэжилтнүүд танд энэ бүгдийн ард хэрхэн гарч, их ажлын стрессийг зохицуулж сурах арга замыг зөвлөж байна.
Хүмүүс асуудлаа ихэвчлэн томсгож боддог. Тухайлбал, танд хэт их ажил болон гэр орноо цэвэрлэх шаардлага байгаа мэт санагдаж байна уу? Үнэн хэрэгтээ та гэрийнхээ тоосыг хөнгөн аваад, ажил дээрээ таван хуудас материал л цэгцлэх хэрэгтэй байж магад. Хэсэгчилж хийвэл стрессдэх нь бага, хийхэд ч хялбар.
Танд хийх хэрэгтэй ажил олон байж болно. Гэхдээ та эхлээд нэгийг нь барьж аваад, хурдан хийхийг хичээ. Жагсаалт гарга. Ийнхүү ээлж дарааллаар хийснээр илүү тайван байх болно.
Үргэлж төгс хийхийг, төгс байхыг хүсдэг хүмүүс сэтгэлзүйн хувьд асуудалд ордог. Төгс хийх гэж зүтгэхийн оронд сайн хий. Хийх ёстойгоо өөрийнхөө хэмжээнд гүйцэтгэ.
Танд ирсэн үүрэг даалгавар маш хэцүү байна, хэцүү байсан гэж бодвол стрессдэнэ. Харин та би хангалттай хүчин чармайлт гаргаагүй байж магадгүй гэж бод. Ингэснээр дүгнэлтээ ч зөв хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )