Лос Анжелес хотоос Хятадын Шанхай хот руу нислэг үйлдэж байсан “United Airlines” компанийн онгоц нисгэгч нь паспортоо мартсан тул буцаж АНУ-д буужээ.
Боинг 787 онгоцонд 257 зорчигч, багийн 12 гишүүн нисэж байжээ. Нислэгийн үеэр нисгэгчдийн нэг нь паспортоо мартсанаа мэдсэнээр онгоцоо буцаан, Сан Францискод буусан байна. Тэндээс онгоц өөр нисэх багийн бүрэлдэхүүнтэй хөөрчээ. “United Airlines” компани зорчигчдод хоолны ваучер, нөхөн төлбөр олгосон байна. Энэхүү явдлаас болж тус онгоц Шанхайд зургаан цаг хоцорч иржээ.
Сэтгэгдэл ( 0 )