ЦЕГ | Өсвөр насны хүүхдүүд нэгнээ хутгалсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

З.Энхлэн | Zindaa.mn
23 цагийн өмнө

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 12-р ангийн хүүхдийг танихгүй хүүхэд гуянд нь хутгалсан байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал уг хүүхдийг гэртээ харих замд нь нэр бүхий өсвөр насны хүүхэд биеийн доод хэсэгт нь нэг удаа хутгалж биед нь гэмтэл учруулж зугтаасныг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд эцэг эх асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх мөн гэмт үйлдэл хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болохыг зөвлөж, ярилцдаг байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top