ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.16. Энэ оны 16 дахь өдөр бөгөөд он дуусахад 349 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 34 минутад мандаж, 17 цаг 29 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 29 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Beatles өдөр, Халуун ногоотой хүнсний олон улсын өдөр тохиож байгаа бол АНУ-д Үндэсний шашны эрх чөлөөний өдөр, Мьянмар болон Тайландад Багш нарын өдөр, Конгод Баатруудын өдөр, Бенинд Тарчлагчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Францын жүжигчин, дуучин Ришар Боренже, Америкийн кино найруулагч, жүжигчин Жон Карпентер, жүжигчин Жози Дэвис, мэргэжлийн боксчин, олимпын мөнгөн медальт Рой Жонс, Бразилын жүжигчин, телевизийн хөтлөгч Даниела Эскобар, Их Британийн фото модель Кэйт Мосс, Канадын хоккейч Мэтт Дюшен зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1951 оны энэ өдөр Монголын Сэтгүүлчдийн холбооны үндэс болох “Сэтгүүлч нарын секц” байгуулагджээ.

1953 оны энэ өдөр Монгол-Хятадын шуудан болон цахилгаан холбооны тухай хэлэлцээнд Бээжинд гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

МЭӨ 1458 онд эртний Египетийн хатан хаан Хатшепсут 50 насандаа өөд болж, Хаадын хөндийд оршуулжээ.

1909 оны энэ өдөр Эрнест Шеклтон Дэлхийн өмнөд соронзон туйлыг нээв.

1957 онд Липерпулд The Cavern нэртэй клуб нээгджээ. Эл клубт домогт The Beatles хамтлаг тоглож эхэлснээрээ алдартай.

1969 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөлгүүд болох «Союз-4» болон «Союз-5» анхны хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулсан байна.

1979 оны энэ өдөр Ираны сүүлчийн шах гэр бүлээрээ Египет рүү зугтан гарчээ

2003 онд “Columbia” хөлөг онгоц дэлхийгээс сансарт хөөрч, буцах замдаа осолдож, нисэх багийн долоон гишүүн бүгд амиа алдав.

2006 оны энэ өдөр Эллен Жонсон Сирлиф Либерийн Ерөнхийлөгчийн тангаргаа өргөв. Тэрбээр Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.

Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ  

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top