Өнөөдөр 2026.01.21. Энэ оны 21 дахь өдөр бөгөөд он дуусахад 344 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 30 минутад мандаж, 17 цаг 36 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 33 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Энэ өдөр Бие биенийгээ тэврэх өдөр. АНУ-д өнөөдөр Хэрэмд талархах өдөр бол Польшид Эмээ нарын өдөр, Беларуст Инженерийн хүчний өдөр, Канадад Квебекийн далбааны өдөр.
Энэ өдөр АНУ-д хамгийн анхны уурын усан онгоцыг бүтээсэн зохион бүтээгч Жон Фитч, мэс заслын үеэр анх удаагаа мэдээ алдуулагч хэрэглэсэн шүдний эмч Хорас Уэллс, галт зэвсгийн зохион бүтээгч Жон Браунинг, Оросын сүүлчийн эзэн хааны зөвлөх, далдын ид шидтэн Григорий Распутин, Зөвлөлтийн цөмийн бөмбөгийн эцэг Игорь Курчатов, Францын алдарт загвар зохион бүтээгч Кристиан Диор, Испанийн дуучин Пласидо Доминго зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1854 оны энэ өдөр “RMS Tayleur” усан онгоц Ламбей арал орчимд осолдсоны улмаас 362 хүн амиа алджээ.
1920 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайныг дүгнэсэн Парисын энх тайвны бага хурал өндөрлөв.
1954 оны энэ өдөр АНУ дэлхийд анх удаа “Наутилус ”цөмийн шумбагч онгоцыг далайд гаргаж байв.
1960 оны энэ өдөр “Мисс Сэм” хочтой резус макак сармагчин бүхий “Little Joe 1B” сансрын хөлгийг Буд гараг руу хөөргөв.
Мөн Өмнөд Африкийн Холли Кантри жижиг хотод нүүрсний уурхайд осол гарч, 435 уурхайчин амиа алджээ.
1976 оны энэ өдөр дуунаас хурдан “Конкорд” онгоц анхны арилжааны нислэгээ Лондон-Бахрейн чиглэлд үйлдэв.
1981 оны энэ өдөр Их Британид алдарт “DeLorean” спорт автомашиныг үйлдвэрлэж эхэлжээ.
2003 онд Мексикийн Колима мужид 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2005 барилга нурж, 29 хүн амиа алдаж, 10 мянган хүн орон гэргүй болжээ.
2025 оны энэ өдөр Туркийн Карталкая амралтын газар гал гарч, 78 хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )