Сайхан харагдахыг хүсвэл сайн унт

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Их Британийн эрдэмтэд хүн эрүүл сайхан царайтай байхын тулд хэдэн цаг унтах ёстойг олон жилийн судалгаагаар тогтоосон байна. Ихэнх хүн өглөө ядарсан харагддагийн учрыг тайлахаар оролдсон тэдний судалгаа нойр хүний биенд ямар нөлөөтэйг баталсан нээлт болжээ.

Хэт бага унтах нь хүнийг ядраадаг төдийгүй амнаас эвгүй үнэр үнэртэх гол нөхцөл болдог байна. Өглөө эрт ажиллах эрч хүчтэй, үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд хүн өдөрт дунджаар  есөн цаг, 10 минут унтах ёстой гэнэ. Ийм хугацаанд унтаж амарсан хүний арьс толигор, харц тод, нүүрний өнгө сайхан байдаг нь тогтоогджээ. Үдшийн 09:45 цагт унтаад, өглөө 06:55-д сэрэхэд гоо сайханд ямар ч үнэтэй эм тарианаас илүү ашигтай гэж судлаачид ярьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top