Улаанбаатар хотод 2019 оны арваннэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн уг өвчний нийт тохиолдол 284 болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний арваннэгдүгээр сард 39.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2045-аар нэмэгдсэн байна. Ийнхүү нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгч 2389-өөр, тэмбүүгээр өвчлөгч 739-өөр, гонококкт халдвараар өвчлөгч 143-аар, сүрьеэгээр өвчлөгч 119-өөр, мөөгөнцрөөр өвчлөгч 82-оор өссөн нь голлон нөлөөлжээ. Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 933-аар, цусан суулгаар өвчлөгчид 677-гоор, трихомониазаар өвчлөгч 39-өөр буурсан статистик мэдээлэл бий. Иймд иргэн та өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьж, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдахыг албаныхан зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ДОх-ийн эсрэг ямар аяан зохиох вэ?Сарангэрэл ээ