Налайх дүүргийн орлого багатай 95 өрхөд хандив өглөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 02

Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр С.Болдбаатар захиралтай “Эрүүл Монгол Мах Эко” компанийн хамт олон нийслэлийн Налайх дүүргийн тохижилт үйлчилгээний газрын гадна талбайн үйлчлэгч нарт бэлэг барьжээ. Тус компани нь мах боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүнээрээ нийт 45 ажилтанд шинэ оны өмнө бэлэг барьсан байна. Мөн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн орлого багатай 50 өрхөд экспортод гаргадаг мах махан бүтээгдэхүүн хандивлаж, баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Өмнө нь “Эрүүл Монгол Мах Эко” компанийн хамт олон Хавдар Судлалын Үндэсний төвд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хоёр тонн үхрийн мах хандивлаж байсан бөгөөд хорт хавдрын эсрэг хандивын аян эхлүүлээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top