ШУУРХАЙ: Коронавирусын оношлуурыг Япон улс ирэх долоо хоногт нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

БНХАУ-д дэгдсэн титэмт вирус буюу коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн халдварын оношлуурыг Японоос захиалсан бөгөөд ирэх долоо хоногт нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ.

“Монгол Улс дотооддоо оношлуур бэлдэх боломжгүй. Бидэнд ирсэн мэдээллээр ХБНГУ, АНУ-ын Халдварт өвчний хяналтын төв, Япон улсын Халдварт өвчин судлалын төв, Хонконгийн их сургууль оношлуур хийхээр ажиллаж байсан. Газар нутгийн байршлын хувьд манай улстай ойр гэх шалтгаанаар Японы талтай холбогдож оношлуур нийлүүлэх тухай санал солилцсон. Тэд нааштайгаар хүлээн авч нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Ирэх долоо хоногт шинэ оношлуур ирнэ” гэж ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа ярьсан юм.

БНХАУ-тай хил залгаа аймгуудын эмнэлгийн бэлэн байдал, хэрэв өвчний халдвар тархсан тохиолдолд тусгаарлах танхимын хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байсан юм. Түүнээс гадна ХӨСҮТ-д 50 ор бүхий тасаг бэлдсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд 150 ор болгож өсөх боломжтой аж.

Нөөцөлсөн хамгаалах хэрэгслийн хадгалалтын нөхцөл байдал зэргээс шалтгаалан ашиглах боломжгүй болсон тул нэмж хамгаалах хэрэгсэл захиалах шаардлагатай болсон байна.

Өнгөрч буй долоо хоногт ХӨСҮТ болон МХЕГ-аас 200 гаруй эмч, эмнэлгийн ажилтныг хамарсан сургалт зохион байгуулж шинэ төрлийн вирусийн мэдээллээр хангажээ. Түүнчлэн 21 аймгийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад цахим сургалт зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэргэжилтэн(202.9.46.211) 2020 оны 01 сарын 26

халдвартын эмнэлэг нь тал тал тийшээ 500м -ийн хамгаалалтын бүстэй бдаг нь ийм л учиртай юм шд, одоо ойр орчмын байрны хүмүүс өвдөөд эхэлхэд тэр газар олгосон хүмүүс нь хариуцлага хүлээх юмуу, дэндүү замбараагүй бсан юмаа даанч\n

2  |  0
Top