ТОЙМ | КОРОНАВИРУС | ЧУХАМ ЮУ БОЛОВ...

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины халдварт өвчлөлийн тохиолдол 1300-д хүрч, амиа алдагсдын тоо 41 болж өсөөд байна.

Халдварын голомт болсон Ухань хотоос гадна Хэбэй мужийн нэг хот, Хармөрөн мужид тус бүр нэг хүн амь насаа алдлаа. Зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна европ тивд тархаж, өмнөд азийн Балба улсад ч мөн адил халдвар тархав. АНУ-д шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнө нь халдвар илрээд байсан Өмнөд Солонгос, Япон, Тайландад халдварын тохиолдол нэмж шинээр бүртгэгдсээр байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд чухам юу болж өнгөрснийг товч тоймлон хүргэе.


Ухань хотод ажиллаж байсан эмч халдварын улмаас амиа алджээ

БНХАУ-д тархаад буй шинэ төрлийн коронавирусын тархалтын голомт болсон Ухань хотын эмч халдварын улмаас амиа алдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Орон нутгийн цагаар бямба гарагийн өглөө 07:00 цагт халдварын голомтод ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө үзүүлж байсан 62 настай эмч халдварын улмаас амьсгал хураасан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр дээрх эмч хэдийгээр тэтгэвэртээ гарсан байсан ч сайн дураараа халдварын голомтод мэргэжлийн зөвлөгөө үзүүлж байсан аж.


Хоёр ойтой хүүхэд коронавирусээр өвчилжээ

БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины халдварт өвчний вирус хоёр ойтой охинд илэрсэн тухай тус улсын Эрүүлийг хамгаалах яамнаас мэдээллээ. 

Халдвар авсан дээрх хүүхэд БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос өмнө зүгт орших Гуаньси мужид амьдардаг бөгөөд хоёр хоногийн өмнөөс өндөр халуурч, амьсгал түргэсч, хүчтэй ханиалгаж эхэлсэн байна. Одоогоор өвчтөнийг тусгаарлан нарийн шинжилгээнд хамруулж байгаа аж.


БНХАУ-ын Засгийн газар Ухань хот руу цэргийн эмч нарыг илгээлээ

БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргийн эмч нарын тасгийн 1230 эмчийн бүрэлдэхүүнтэй багийг халдварын голомт болсон Ухань хот руу илгээлээ.

Коронавирусийн халдварын тархалтыг зогсоох, шаардлагатай эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.


Нэг шөнийн дотор нас барагсдын тоо 60 хувиар өсөв

БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 25-ний өдрийн 23:00 цагийн байдлаар амиа алдсан хүний тоо 36 байсан бол ердөө нэг шөнийн дотор энэ тоо 41 болж огцом өсөв. Тэр дундаа анх удаагаа халдварын голомт болсон Ухань хотоос гадна буюу Хэбэй муж, Хармөрөн  нэг хүн амьсгал хураасан юм. Түүнчлэн халдварын тохиолдол 1300 болж өслөө. БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах хорооны судалгаагаар амиа алдагсдын тоо өнөө өглөөний байдлаар 60 хувиар өсөөд байна.

Амиа алдагсдын дийлэнх нь 55-87 насны ахмад настнууд байгаа юм. Амиа алдагсдын 75 хувь нь эрчүүд, 25 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна.


Монголтой ойр Хармөрөн мужид нэг хүн амиа алдав

БНХАУ-д халдвар дэгдсэн мужуудаас Монгол Улстай хамгийн ойр Хармөрөн буюу Хейлунцзянь мужид шинэ төрлийн вирусээс шалтгаалан амь насаа алджээ.

Өвчтөний тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга. Уушгины сүрьеэ өвчтэй байсан нь амьсгал хураах шалтгаан болсон гэж орон нутгийн нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурджээ.

Амар мөрний өмнө талд орших Хармөрөн муж нь ОХУ-тай зүүн болон хойд талаараа Хар мөрөн, Уссури мөрнөөр 3045 км газраар хиллэдэг юм.


Нас залуу эр амьсгал хураав

Халдварын нөхцөл байдал, амиа алдсан хүмүүсийг харвал өнөөг хүртэл хууч өвчтэй, ахмад настнууд амиа алдаж байсан бол өнгөрсөн шөнө 36 настай эрэгтэй халдварын улмаас амьсгал хураав.

Дээрх өвчтөн нэгдүгээр сарын 09-ний өдөр өндөр халуурч, амьсгалын замын бөглөрөл гэх оноштойгоор Ухань хотын эрүүл мэндийн төвд хэвтсэн байна. Өнгөрсөн хугацаанд цусны цагаан эсийн тоо мэдэгдэхүйц буурсаар нэгдүгээр сарын 23-ны өдөр сэхээнд оржээ. Улмаар дараа өдөр нь амьсгал хураасан юм.

Эмнэл зүйн хувьд амьсгал хураасан өвчтөн генетикийн урьдал өвчтэй эсэх, эмчилгээний явцаас харшилсан эсэхийг тодорхой болгоогүй байна. Эмч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тухайн хүний дархлааны систем болон генетикийн нөхцөл байдлаас шалтгаалсан болж болзошгүй аж.

Өмнө нь чихрийн шижин өвчний оноштой 48 настай эмэгтэй халдварын улмаас амиа алдсан нь уг халдварын улмаас амиа алдсан хамгийн залуу өвчтөнд тооцогдож байжээ.


Хятадын 11 хотод хөл хорио тогтоов

Үүсээд буй нөхцөл байдал халдварын цар хүрээ, халдварын тохиолдол нэмэгдэж байгаа зэрэг олон нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-ын 11 хотод хөл хорио тогтоогоод байна. Өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр хөл хорио тогтоосон найман хот дээр нэмж Ичанг, Суйжоу, Хуаньши, Шаньинь  хотуудад хөл хорио тогтоосон юм.

Улмаар Шанхай болон Бээжин хотод онц байдал зарласан байна. Түүнчлэн олныг хамарсан арга хэмжээ, баярын ёслол зэргийг зохион байгуулахгүй байх зөвлөмж хүргүүлжээ. Хятадын цагаан сарын баяраар нэгнийдээ олноор цуглахгүй байхыг ч Эрүүлийг хамгаалах хорооноос анхааруулав.


Хятадад 230 өвчтөний биеийн байдал тун хүнд байна

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах хорооноос шинэ төрлийн коронавирустэй гэж оношлогдсон 230 өвчтөний биеийн байдал тун хүнд байгааг мэдээллээ. Хэдийгээр эмнэл зүйн хувьд шаардагдах бүх арга хэмжээг авч байгаа ч хавсарсан суурь өвчин, халдварын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл зэргээс шалтгаалан дээрх өвчтөнүүдийн биеийн байдал хүнд байгаа аж.

Одоогоор БНХАУ-д коронавирусийн халдвартай 1287 хүн бүртгэгдээд байна.


Хятад даяар жуулчлалын томоохон төвүүд хаалгаа барив

БНХАУ-д тархсан шинэ төрлийн коронавирусээс шалтгаалан жуулчдын ихээр зорчдог аялал жуулчлалын томоохон төвүүд хаалгаа барилаа. Та бүхэнд хаалгаа барьсан аялал жуулчлалын төвүүдийг танилцуулъя.

-Цагаан хэрэм: Баасан гарагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар.

-“Шувууны үүр” цэнгэлдэх: 2008 оны зуны олимп, паралимпын нээлт хаалт болсон цэнгэлдэх хүрээлэнг баасан гарагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ.

-“Хаалттай хот”: ЮНЕСКО-н Дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтдаг Хятадын нэрийн хуудас болсон “Хаалттай хот” буюу хааны ордныг баасан гарагаас эхлэн хаажээ.

-Хятадын үндэсний музей: Бээжин хотын удирдлагуудын шийдвэрээр 48 уран зургийн галерей, хятадын соёлын 5000 гаруй жилийн түүхийг харуулсан дээрх музейг вирусийн тархалт намжтал хаахаар болоод байна.

-Шанхайн Диснейн соёл амралтын цогцолбор: Дисней компанийн эзэмшдэг Шанхай хот дахь соёл амралтын цогцолборыг пүрэв гарагаас эхлэн хаахаар болжээ. Компанийн зүгээс сар шинийн баярын амралтын өдрүүдийг дуустал хааж байгаагаа зарласан юм.


Ухань хотод 1000 ортой эмнэлэг долоо хоногийн дотор барина

БНХАУ-ын Төрийн зөвлөл, Эрүүл мэндийн яамны онцгой тушаалаар халдварын голомт болсон Ухань хотод 1000 ортой сэргээн засах эмнэлгийн барилгын ажил эхэлжээ. Ердөө зургаан хоногийн дотор барилгын ажлыг дуусгах онцгой тушаалын дагуу барилгын ажил хэдийнээ эхлээд байна.


Австрали тивээс Европ тивд тархлаа

Өнгөрсөн шөнө шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины халдварт өвчнөөр Францын гурван иргэн өвчилсөн болох нь тогтоогдлоо. Францын эрүүл мэндийн яамны мэдээлснээр Парисын харьяат хоёр, Бордо мужийн харьяат нэг иргэн дээрх халдвараар өвчилжээ.

Халдвар илэрсэн дээрх гурван иргэн бүгд БНХАУ-д аялаж байгаад энэ долоо хоногт эх нутагтаа ирээд байжээ. ДЭМБ болон Европын холбооны өгсөн чиглэлийн дагуу эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалан оношлуураар тоноглогдсоны үр дүнд хурдан шуурхай илрүүлсэн гэж мэдээллээ. Ингэснээр буурал тивд шинэ төрлийн халдвар тархсан анхны улс нь Франц боллоо.

Байгалийн гамшиг, ой хээрийн түймэрт өртөөд буй Австрали улсад өнөө өглөө шинэ төрлийн халдварын анхны тохиолдол илэрлээ. Австралийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсын Мельбурн хотод коронавирусын тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллээ. Халдвар илэрсэн өвчтөн нь өдгөө 50 настай, өнгөрсөн долоо хоногт Гуаньжоу хотоос эх нутагтаа ирээд байжээ.

Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагт өндөр халуурч, амьсгалахад бэрх байсан тул Мельбурн хотын эмнэлэгт хэвтэж, нарийн шинжилгээнд хамрагдсан байна. Улмаар шинжилгээний дүнгээс шалтгаалан шинэ төрлийн коронавирусээр халдварласан болохыг нь тогтоожээ.


АНУ-ын 22 мужид 63 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

АНУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын 22 мужид 63 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийг тусгаарлан эмчийн нарийн хяналтад байлгаж буй аж. Дээрх 63 өвчтөнөөс 11-т нь коронавирусийн онош эерэг гарсан байна.

АНУ-д Вашингтон болон Чикаго хотод тус бүр нэг өвчтөн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдож эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Харин Нью-Йорк болон Иллиной мужид сэжигтэй гэж оношлогдсон өвчтөнүүдийг тусгаарлан нарийн шинжилгээнд хамруулж байна.


Их Британийн онцгой комисс хуралдав

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон орон нутгийн цагаар баасан гарагт онцгой комиссоо зарлан хуралдав. Онцгой комиссын зүгээс халдварласан байж болзошгүй өвчтөнүүдийг нэн даруй эмнэлэгт хэвтүүлж, шаардлагатай арга хэмжээ авахыг даалгажээ. Түүнчлэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчих аюулгүйн дөрөв дэх түвшний анхааруулга гарган шаардлагагүй тохиолдолд БНХАУ-д зорчихгүй байхыг анхааруулсан байна.

Одоогийн байдлаар тус улсад сэжигтэй 14 тохиолдол бүртгэгдсэн ч коронавирусээр халдварлаагүй гэдгийг тогтоогоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tegt bugdeeree(112.96.194.131) 2020 оны 01 сарын 26

Dotoodiin uimeen samuun deer l oor too helj nuuj haana u gehees haldvart ovchin deer tegj tenegtdeg gazar baihgui. Nuuj haagaad baih yum yereesee baihgui. Manaihan dandaa neg amidraliig kino, computer togloomoor hardag tsonhtou yum hoino tenegtej ogno l do hardaj serdees

0  |  0
Иргэн(150.129.141.232) 2020 оны 01 сарын 26

Хятад хаа сайгүй унаад үхээд байхад юуны 41 хүн байхав одоогоор 100 гаран мянган хүн үхсэн байна шүүдээ

0  |  0
иргэн(66.181.190.152) 2020 оны 01 сарын 27

Хятад иймэрхүү мэдээг хэдэн 100 дахин багаар мэдээлэл хүргэдэг уламжлалтай, бүхэл бүтэн хотоор нь каринтилсан бгаа.

7  |  0
иргэн(66.181.190.152) 2020 оны 01 сарын 26

Хятад иймэрхүү мэдээг хэдэн 100 дахин багаар мэдээлэл хүргэдэг уламжлалтай, бүхэл бүтэн хотоор нь каринтилсан бгаа.

0  |  0
иргэн(66.181.190.152) 2020 оны 01 сарын 26

Хятад иймэрхүү мэдээг хэдэн 100 дахин багаар мэдээлэл хүргэдэг уламжлалтай, бүхэл бүтэн хотоор нь каринтилсан бгаа.

1  |  0
moogii (66.181.161.20) 2020 оны 01 сарын 27

нарийндаа бол вирусийг зогсоох юу ч байхгүй хятадад халдартай хүмүүстэй эмчилгээ хийхгүй байгаа шдэ

1  |  1
Zochin (192.82.69.245) 2020 оны 01 сарын 26

Ahmad geltgui bolgoomjil zaluu humuus shuud uhaan aldaj unaj bna lee huntei oir yum yrih oir ochih hereggui

0  |  0
Zochin (202.126.88.200) 2020 оны 01 сарын 26

Odoo yag haniadnii ue, emlegeer duuren hatalgaatai huuhduud, boon antibiotic bombogduuleed ymr ch darhlaagui boltson bhad ene virus orood irvel bid nar diilehgui shdee. Ygd ingeed yu ch boloogui yumshg amidraad bdiin bee???

0  |  0
T1 76(202.126.89.240) 2020 оны 01 сарын 26

Hol horio erthen avsan deershdee.

1  |  0
Ai(202.9.47.10) 2020 оны 01 сарын 26

Shaagaach de 112.000hun uhsen haldvar avsan humii too 23saya hurle gd delhii medeelj bhad yun 41hun uheh

0  |  3
zochin(73.51.245.247) 2020 оны 01 сарын 26

ee burxan yu bas garaad irvee xilee xaagaachee

0  |  1
dasg(68.226.67.57) 2020 оны 01 сарын 26

Hilee haagaachee Hurelsuhee hilee haa tegehgui bol 3 saya Mongol hyarna shuu HILEE HAAA HILEE HAAAAAAAA

5  |  0
Зочин (202.126.88.60) 2020 оны 01 сарын 27

Эрээнд гарсан гэнэ Эрээнд монгол янханууд язганаж байдаг гэж сонссон чирээд ирэх бий дээ хилээ хаагаачээ.

3  |  0
Chogoo chogoo(202.9.46.103) 2020 оны 01 сарын 26

Ухань хотоос тэмцээнд оролцоод ирсэн дэрэнгийн хүүдүүдэд шинжилгээ хийхгүй юм уу хөөрхий хүүхдүүд хэцүү байна даа

10  |  0
Ахмадуудын анхааралд(64.119.25.162) 2020 оны 01 сарын 26

Амиа алдагсдын дийлэнх нь 55-87 насны ахмад настнууд байгаа юм. Амиа алдагсдын 75 хувь нь эрчүүд, 25 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна.\n\n

2  |  1
Ц.Батаа.(202.9.47.6) 2020 оны 01 сарын 26

Дэндүү айдас төрүүлсэн мэдээ байна. Эх сурвалж нь найдвартай байгаа даа.

7  |  0
Top