Малайз улсад коронавирусийн халдвар илэрлээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдварын гурван тохиолдол илэрсэн тухай Малайз улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай 60 гаруй настай эмэгтэй хоёр ач охиныхоо хамт Сингапурын нислэгээр Малайзад газардсаны дараа шинэ төрлийн коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтүүлжээ. Шинэ төрлийн коронавирус илэрсэн гурван хүний нэг нь ханиалгын шинжтэй, биеийн байдал нь тогтвортой байгаа бол хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлан нарийн шинжилгээнд хамруулж байна.

Малайзын Эрүүл мэндийн сайд Зулкефли Ахмадын хэлж буйгаар гэр бүлийнх нь хөгшин болох 66 настай эрэгтэй, ач хүүгийнхээ хамт Сингапурт үлдсэн бөгөөд мөн коронавирусын халдвар авсан гэх шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.26) 2020 оны 01 сарын 25

Ed nr yah gj gadagshaa yavaad bdg yum be bolimoor yum

0  |  0
Top