Ухань хотод ажиллаж байсан эмч халдварын улмаас амиа алджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

БНХАУ-д тархаад буй шинэ төрлийн коронавирусын тархалтын голомт болсон Ухань хотод ажиллаж байсан эмч халдварын улмаас амиа алдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Орон нутгийн цагаар бямба гарагийн өглөө 07:00 цагт халдварын голомтод ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө үзүүлж байсан 62 настай эмч халдварын улмаас амьсгал хураасан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр дээрх эмч хэдийгээр тэтгэвэртээ гарсан байсан ч сайн дураараа мэргэжлийн зөвлөгөө үзүүлж байсан аж.

Одоогоор коронавирусийн халдвар Малайз, Балба, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Тайланд нийт найман улсад, БНХАУ-ын тусгай захиргааны гурван бүс нутагт тархан 1300 гаруй тохиолдол бүртгэгдэж, 41 хүн амь насаа алдаад байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top