Коронавирусийн халдвараас сэргийлэх ЭНГИЙН 3 АРГА

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 26

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 1975 хүрч, 56 хүн нас барлаа гэж ням гарагт /2020.01.26/ БНХАУ-ын эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ. 324 өвчтөний биеийн байдал хүнд байна.

Одоогийн байдлаар, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдлууд Австрали, Вьетнам, Малайз, Балба, БНСУ, Сингапур, Тайланд, Франц, Японд зэрэг улсад бүртгэгдээд байна.

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.

1. Гараа тогтмол савандаж угаах

2. Амны хаалт заавал зүүх

3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top