Африк тивд коронавирусын анхны тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Коронавирус буюу титэмт вирусээр үүсгэгдсэн уушгины халдварт өвчний анхны тохиолдол африк тивийн Кот Дивуар улсад илэрсэн байна. БНХАУ-ын Ухань хотод суралцдаг 34 настай эмэгтэйгээс дээрх өвчний вирус илэрчээ.

Орон нутгийн цагаар бямба гарагийн өглөө Абиджан хотын нисэх буудалд дээрх эмэгтэйгээс сэжигтэй тохиолдол илэрч шинжилгээгээр коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогджээ.

Одоогоор өвчтөнийг тусгаарлан нарийн шинжилгээ хийж байгаа аж. Кот Дивуар улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр өвчтөний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top