Амны хаалтын үнэ хөөрөгдсөн эмийн санг торголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын нэгэн эмийн сан амны хаалтын үнээ үндэслэлгүйгээр нэмдэг байсан нь тогтоогдож, хариуцлага хүлээжээ.

Шалгалтын явцад Бээжин хотын “Жимин Кангтай” эмийн сан 143 юаниар зардаг байсан нэг хайрцаг амны хаалтыг 850 юаниар зарж ашиг олж байсныг тогтоосон байна.

Бээжин хотын санхүүгийн зохицуулах хороо эмийн сангийн удирдлагуудад хариуцлага тооцож, гурван сая юань буюу 430 мянган ам.долларын торгууль оноожээ.

Цаашид БНХАУ-ын Санхүүгийн зохицуулах хороо энэ мэт үйлдлийг тогтоохоор хяналт, шалгалтын ажлаа үргэлжлүүлэх юм байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.34.98) 2020 оны 01 сарын 30

Гарчигийг нь хараад монголд үнийн хөөрөгдлийн эсрэг ажиллагаа эхэлсэн юм байх гэж бодлоо ш дээ. Манай дарга нар хувийн бизнестэй эрх ашигаараа холилдчихсон болохоор арга хэмжээ авч чадахгүй л дээ ...

0  |  0
zochin(202.179.31.91) 2020 оны 01 сарын 29

Mongold undeslelguigeer masknii une nemsen emiin san delguuruudiig ingej torgoh baiguullaga bna uu

0  |  0
zochin(202.179.31.91) 2020 оны 01 сарын 29

Mongold undeslelguigeer masknii une nemsen emiin san delguuruudiig ingej torgoh baiguullaga bna uu

0  |  0
Top