“British Airways” компани Хятад руу нислэг үйлдэхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Британийн иргэний агаарын тээврийн “British Airways” компани энэ сарын 30-ны өдрөөс эхлэн БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Түүнчлэн Лондон хотоос Бээжин, Шанхай руу үйлдэх бүх нислэгийн захиалгаа зогсоожээ.

 Их Британийн Гадаад харилцааны яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу тус компани дээрх шийдвэрийг гаргасан байна.  Хэдийгээр Их Британи улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч болзошгүй эрсдэлээс шалтгаалан компанийн зүгээс ийнхүү шийдвэрлэжээ.

“Бидний зүгээс үйлчлүүлэгчдэдээ төвөг учруулсанд гүнээ хүлцэл өчиж байна. Гэвч үйлчлүүлэгчдийн болон багийн ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах бидний эн тэргүүний үүрэг юм. Ойрын өдрүүдэд БНХАУ-аас ирэх, буцах зорчигчид манай компанийн цахим хуудас руу орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой” гэж “British Airways компанийн албан мэдэгдэлд дурдсан байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын 6057 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барж, 110 өвчтөн эдгэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.127.169) 2020 оны 01 сарын 30

Гэтэл манай улс яаж байна вэ. бөөн бөөнөөр нь оруулаад л байх юм.

0  |  0
Зочин(202.21.127.169) 2020 оны 01 сарын 30

Гэтэл манай улс яаж байна вэ. бөөн бөөнөөр нь оруулаад л байх юм.

0  |  0
Top