Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.
БНХАУ-ын Ухань хотод суралцдаг оюутанд дээрх халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөнийг Керала мужийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчийн хяналтад оруулжээ.
Өвчтөний нас, хүйс, мэргэжил зэрэг нарийн мэдээлэл тодорхой болоогүй байгаа ч яамны зүгээс онцгой хяналт тавин ажиллаж байгаа гэлээ.
Хүн амаараа БНХАУ-ын ард бичигддэг дээрх улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.
Энэтхэг улс нь 1.3 тэрбум хүн амтай БНХАУ-ын 1.4 тэрбум хүн амтай нийлээд дээрх хоёр улсад дэлхийн хүн амын 37 орчим хувь нь харьяалагдаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )