Коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын шинэ тохиолдол илэрсэн гэж Филиппин улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Филиппин улсад 38 настай эмэгтэйд дээрх вирус илэрсэн байна. Өвчтөн нэгдүгээр сарын 21-ний өдөр Ухань хотоос Хонконгийн нислэгээр дамжин эн нутагтаа ирээд байжээ. Улмаар нэгдүгээр сарын 25-ний өндөр халуурч, амьсгал нь давчдах шинж тэмдэгтэйгээр орон нутгийн эмнэлэгт хэвтжээ.
Одоогоор өвчтөнийг тусгаарлаж, нарийн шинжилгээнд хамруулж буй аж.
Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн 7912 тохиолдол шинээр бүртгэгдэж, 170 хүн нас барж, 133 хүн эдгэрээд байна.
Сэтгэгдэл ( 0 )