Дэлхий даяар коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын 19881 тохиолдол бүртгэгдэж 426 хүн амиа алдаад байна.
Ялангуяа халдварын голомт болсон Хубэй мужид 414 хүн амиа алджээ. Коронавирусийн халдвар арванхоёрдугаар сард анх бүртгэгдсэнээс хойш эх газрын Хятадад 425 хүн амиа алдаад байна.
Халдварын тохиолдол бүртгэгдсэн Герман, Их Британи, Франц, Тайландын эмч нар шинэ төрлийн вакцин гарган авахаар ажиллаж байгаа гэх мэдээ бий. Тайландын Эрүүл мэндийн яам ХДХВ/ДОХ-ын вакциныг, томууны вакцинтай хольж гаргасан эм нь вирус дарангуйлах чадвар өндөртэй, одоогоор хоёр хүн эмчлэгджээ.
Коронавирусийн халдвараар эдгэрсэн хүний тоо 623 болж нас баралтын түвшнээс даруй 50 гаруй хувиар илүү байна. Халдварын голомт болсон Хубэй мужид 386 хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бид ч аймшигтай тоонд дасах нь үү дээ