БНХАУ-ын Таньжин хотын харьяат 36 настай Лиу гэгч эмэгтэй коронавирусийн халдвар бүхий улсад зорчиж, халдвартай хүмүүстэй ойр байсан мэдээллээ нуун дарагдуулсан хэргээр саатуулагджээ.
Таньжин хотын цагдаагийн газар түүнийг даваа гарагт саатуулж цагдан хорих, захиргааны арга хэмжээ авахаар болсон байна. Саатуулагдсан эмэгтэйг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд саад учруулсан, олон нийтийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзжээ.
Одоогоор түүнийг сулласан тухай мэдээлэл тодорхой болоогүй байна.
Коронавирусийн халдвар арванхоёрдугаар сард анх бүртгэгдсэнээс хойш эх газрын Хятадад 425 хүн амиа алдсаны 414 нь Хубэй мужийн харьяат иргэд эзэлж байгаа юм.
Эх сурвалж: CNA
Сэтгэгдэл ( 2 )
Bi,Aguu Mongoliin neg irgen ni bolj torsondoo bayarladag,baxarxdag.
ZA INGEED EHENEES NI HUDLAA HELMEGDUULEED USTAGAJ EHELEJ BAIGAAMDAA