Бельги улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн тус улсад коронавирусийн анхны тохиолдол илэрсэн тухай мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Ухань хотоос ирсэн есөн хүнээс нэг нь коронавирустэй гэж оношлогдсон байна.
Дээрх есөн хүнийг Недер-Овер-Хембек цэргийн баазад тусгаарлан нарийн шинжилгээнд хамруулсан юм.
Коронавирусийн тохиолдол илэрсний дараа тэднийг нийслэл Брюссель дэх Гэгээн Петрийн их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлж эрчимт эмчилгээнд хамруулахаар болжээ.
Одоогоор Бельги улсыг оролцуулаад дэлхийн 26 улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдэж Филиппин болон БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгт тус бүр нэг хүн амь насаа алдаад байна.
Эх сурвалж: Brussels Times
Сэтгэгдэл ( 0 )