“Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголоор дамжуулах боломжийг үнэлж эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

ОХУ, БНХАУ хоёр баруун чиглэлээр Хятад улсад жилд 30 тэрбум куб м байгалийн хий нийлүүлэх талаар хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулан барих боломжийг үнэлж эхэллээ гэж ОХУ-ын эрчим хүчний сайд А.Новак ярьжээ.

Оросын “Энергетическая политика” сэтгүүлд бичсэнээр талууд хийн хоолойг барих чиглэлийн хувилбаруудыг өнөөдөр хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд буй Монгол Улсын газар нутгаар дамжуулан тавих боломжийг ч мөн судалж байгаа аж.

Үүнээс өмнө, ОХУ, Монгол улс хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах зорилго бүхий ажлын хэсэг байгуулах шаардлага буй талаар мэдээлж байсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны есдүгээр сарын 9-нд “Газпром” корпорацын тэргүүн А.Миллертэй уулзах үеэр байгалийн хийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр буюу баруун чиглэлээр дамжуулан Хятад улс руу нийлүүлэхэд Эрхүү муж, Красноярскийн хязгаар болон Ямалагийн нөөцийг судлах үүрэг өгч байсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.188.33) 2020 оны 02 сарын 11

Орос улс шаттаг хийн хоолойг ”Зэвсэг ”болгон ашигладаг учир Европын ихэнхи улс Оросын хийгээс салах арга хайж ядаж байгаа юм шүү дээ. Таташуун, эрчим хүч дээр хийн хараат болох нь зөв үү?

0  |  0
Oyuntuya(182.160.38.0) 2020 оны 02 сарын 10

Яг энэ хийн хоолойг явах замын геолог , гидрогеолог, геодизийн судалгаа хийж бсн.

0  |  0
Top