Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас энэ сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулсан “Ковид-19” ба Хөдөлмөрийн ертөнц сэдэвт Ази, Номхон далайн бүсийн цахим Чуулганд Монгол Улс нийгмийн зөвшлийн гурван талын төлөөлөлтэйгөөр оролцлоо.
Чуулганы үндсэн зорилго нь цар тахлын нөлөө бүс нутгийн орнуудад, ялангуяа тогтвортой хөдөлмөр эрхлэлт, иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгааллын тогтолцоонд хэрхэн нөлөөлж буй, үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замуудын талаар авч хэлэлцэн, санал солилцоход оршжээ.
Энэхүү Бүсийн Чуулганы мөрөөр Дэлхийн Дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 8-9-ний өдрүүдэд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )