Хойд Солонгост КОВИД-19 анхны сэжигтэй тохиолдол гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 26

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсад коронавирусний халдварын анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл гарсан даруйд Кэсон хотыг хааж, тус хотын дүүргүүдийг тусгаарлах үүрэг өгчээ.

Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагийн (KCNA) мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо онц хурал зарлаж, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Кэсон хотын нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Тухайн бүсэд онц байдлын дээд түвшний дэглэмийг мөн тогтоожээ.

БНАСАУ ням гарагт коронавирусний халдварын анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэв. КОВИД-19 халдварын сэжигтэй хүн энэ сарын 19-ны өдөр хоёр Солонгосын хилийн тусгаарлах шугамыг хууль бусаар давжээ. Түүнээс авсан шинжилгээний хариу тодорхойгүй гарчээ. Түүнийг тусгаарлаад байгаа бөгөөд хавьтагч нарыг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Шинжилгээний дүн батлагдсан тохиолдолд энэ нь БНАСАУ-д бүртгэгдсэн анхны тохиолдолд болох юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
059(103.14.38.132) 2020 оны 07 сарын 27

Deer l 1 garsan ... nas barsan 1geed medeegeer kharj bsan sh dee...yagaad ankhniikh geed bgaa yum bolooo...garsniig ni shuud usнgaad medeegee uguud bdag yumuu khaashaa yum be...1:1.................???????????????????????????????

0  |  0
sonin l yum(59.153.115.157) 2020 оны 07 сарын 27

Umardaas umnud solongosruu nuutsaar hil davdag teneg baidgiin baihdaa esvel zoriud taraah gej orsiin boluu

0  |  0
Top