КОВИД-19 халдвар авсан сувилагчид өвөрмөц шинж тэмдэг илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Австралийн Мельбурн хотын Хатан хааны эмнэлгийн сувилагч Эмили Моррис киронавирусний халдвар нь хачин шинж тэмдгээр илэрчээ. АВС телевизийн мэдээлснээр, яаралтай тусламжийн тасагт ажилтай Моррис коронавирусний халдвар авсан өвчтөнүүдтэй харьцдаг байжээ. Хэд хоногийн өмнө түүний дөрвөн мөч хүчтэй янгинаж өвдөх болсон байна. Удаан хугацаанд зогсож ажиллах үед хөл нь өвдөж, ядардаг ч энэ удаад өвчний шинж тэмдэг нь өөр байсан гэнэ. Түүнээс коронавирусний шинжилгээ авахад эерэг хариу гарчээ. Моррисийн биеийн байдал сайн байгаа тул эмнэлэгт хэвтүүлээгүй байна.

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн КОВИД-19 өвчин шинэ тутам тул сайн судлагдаагүй бөгөөд шинж тэмдэг нь янз бүрээр илрэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Халдвар авсан хүнд өндөр халуурах, амьсгалын дутмагшил, найтаах, ханиах, хамар битүүрэх, булчин шархирах, цээжээр хөндүүрлэх, толгой өвдөх, бие сульдах зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг байна. Түүнчлэн, бөөлжих, дотор муухайрах, гүйлгэх зовуур илэрдэг бол өндөр настнуудад дэмийрэх, даралт буурах, зүрхний цохилт нэмэгдэх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 16 гаруй сая хүн халдвар авч, 646600 гаруй хүн нас баржээ. Сүүлийн нэг хоногт 254 274 шинэ тохиолдол, 5490 нас баралт бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COVID-20 (64.119.19.33) 2020 оны 07 сарын 30

1r sard deerh shinj temdeg bvgd ilersen. Bi haniad hurwel tegtlee sulidaj hetsuu baij uzeegui getel ajlaasa choloo awch 3 honog hewtsen/covidiin talaar sonsson bsn bolhor hamt ajilladag humuusee bodood oorooch unende biye diilehgui tseej owdood amisgalhad hetsu bsn bolhor gerte nam hewtsen. Haluun bituu shol uuj haluun sodtoi vanns hewtej vldsen bvh tsagt ni untsan. Niitde 12.13honoh getsuu bsn shu. Ajlinhan, uilchluulegchid hvrtel ene shinj temdegiig bvgd medersenee yrij bsn.

0  |  0
2019-12 сар(59.153.112.9) 2020 оны 07 сарын 29

манайханд 2019 оны 12 сард туссан ханиадны нэг шинж тэмдэг л байна.үе мөч нь янгинаж өвдөөгүй хүн цөөхөн байсан байх шүү.миний хувьд үе мөч энэ тэр өвддөггүй,халуурдаггүй бага зэрэг ханиагаад л ханиад тусдаг ба тухайн үед ханиад хүрэхэд ханиагаагүй халуурч,үе мөч янгинаад л өнгөрсөн.

2  |  1
Top