БНАСАУ-ын эрх баригчид Кэсон хотод коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, онц байдлын дээд зэрэглэлд шилжсэнтэй холбогдуулан гадаадын элчин сайдын яамдад хандан илгээсэн нот бичигт гаднын дипломатуудад Пёньян хотоос гарах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, олуулаа хотоор зугаалахаас татгалзаж, хотоос гарахдаа заавал амны хаалт зүүхийг зөвлөжээ.
БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны протоколын газар ард иргэд, улсын аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэгжүүлж буй дүрэм, журмыг дипломат корпусын ажилтнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид биелүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Энэ сарын 26-нд Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосоос хууль бусаар дүрвэн ирсэн хүнээс коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Кэсон хотод хорио цээрийн хатуу дэглэм тогтоож, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны шуурхай хуралдаан зарлаж, нөхцөл байдлын хэлэлцсэн байна.
Албан ёсны мэдээллээр, тус улсад халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )