Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр коронавирусний халдварын шинэ тохиолдол хоногт 279 бүртгэгджээ.
Ийнхүү коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш Өмнөд Солонгост анх удаагаа халдварын тохиолдол 200-аас дээш гарлаа.
Шинэ тохиолдлын дийлэнх нь Сөүл болон Сөүл орчмын бүс нутагт бүртгэгджээ.
Харин халдварын улмаас нэг ч өвчтөн эндээгүй бөгөөд есөн хүн эдгэж дараагийн шатны сувилалд шилжсэн байна.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээр Өмнөд Солонгост коронавирусний батлагдсан 15.03 мянган тохиолдол байгаагаас 305 өвчтөн халдварын улмаас энджээ.
Эх сурвалж: CNN