КОВИД-19 | Шинэ Зеландын сонгууль хойшиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

Шинэ Зеландын Засгийн газар ээлжит хуралдаанаараа сонгууль хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцээд дөрвөн долоо хоногоор хойшлуулахаар боллоо.

Ингэснээр тус улсын парламентын ээлжит сонгууль аравдугаар сарын 17-ны өдөр болох аж.

Тус улсад коронавирусний халдвар илрэхгүй сар гаруй болсон ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн халдварын тохиолдол нэмэгдэх болсон юм.  Өнгөрсан баасан гарагт тус улсад 12 тохиолдол бүртгэгдсэн билээ.

 Шинэ Зеланд улсад коронавирусний халдврын 1271 тохиолдол бүртгэгдсэнээс 22 нь эндээд байна.


Эх сурвалж: CNN

Top