Өмнөд Солонгосын Саранг-Жэил сүмийн пастор Жун Кван Хун гэгчээс коронавирусний халдвар эхэлснээс хойш тус сүм халдварын шинэ голомт болоод байна.
Сүмийн үйл ажиллагаа Сөүл хотын Сёнбук дүүрэгт болдог тул тэр хавийн иргэдийг шинжилгээнд хамруулахаар болжээ.
Сүмийн пастороос халдвар илэрснээс хойш тус сүмийн цуглаанд ирдэг 315 хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна.
Саранг-Жэил сүмийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэж шүүхээс үзсэн юм. Улмаар Сөүл хотын захиргаа нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 76 мянган сүмд хяналт шалгалт хийж, цуглааныг цагийг бууруулан, тодорхой цагийн хязгаарлалт тогтоогоод байна.
Саранг-Жэил сүмийн хуулийн хэлтэс шүүхээс буруутай гэж үзсэнийг эсэргүүцэн зөвхөн удирдлагаас илэрсэн байтал нийтэд тараасан мэтээр олон нийтэд ойлгуулж байгааг хүчтэй эсэргүүцжээ. Гэвч цуглаанд оролцогчдоос халдвар илэрсэн талаар сэтгүүлчид асуухад тодорхой хариу өгөөгүй байна.
Тус сүмийн хуулийн хэлтэс Өмнөд Солонгосын Засгийн газар, Сөүл хотын захиргааг үйл ажиллагааг доголдуулах зорилгоор нийгэмд илт худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр шүүхэд хандахаар болжээ.
Эх сурвалж: CNN