КОВИД-19 | Өмнөд Солонгост 288 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Өмнөд Солонгост халдварын тохиолдол буурахгүй байгаа бөгөөд хоногт 288 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр долоо дахь хоногтоо дараалан халдварын шинэ тохиолдол гурван оронтой тоогоор хэмжигдэж байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 276 нь дотоодод тархсан халдвар эзэлж буй аж.

Өмнөд Солонгост хүргэлтийн үйлчилгээ, худалдаа эрхлэгчид, сүмийн цуглаанаас халдвар тархаж байгаа аж.

Тийм учраас сүмийн үйл ажиллагааг хязгаарлах, бүртгэлжүүлэх ажил эхэлжээ.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээр Өмнөд Солонгост коронавирусний батлагдсан 16 мянган тохиолдол байгаагаас 306 нь эндээд байна.


Эх сурвалж: The Korea Times

 

Top