Японы Засгийн газар коронавирусний эсрэг вакцин хийлгэснээс үүдэн гарч болзошгүй сөрөг нөлөөний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан тохиолдолд иргэддээ нөхөн төлбөр олгохоор зэхэж байна.
“Nikkei” сонинд мэдээлснээр, одоогийн байдлаар Японы эрх баригчид гаднын таван эмийн үйлдвэртэй коронавирусний эсрэг вакцин нийлүүлэх тухай хэлэлцээ хийж байгаа бөгөөд Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” болон АНУ-ын “Pfizer” компанитай 120 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулжээ. Ингэхдээ гаднын эмийн үйлдвэрүүд Японы Засгийн газарт вакцин хийлгэснээр гарч болзошгүй сөрөг нөлөөтэй холбоотой нөхөн төлбөрийн бүхий л зардлыг гаргах шаардлага тавьж байгаа аж. Тус сонины мэдээллээр, вакцины аюулгүй байдал, үйлчилгээ тухайн хүний үндэс угсаанаас хамааран өөр өөр байх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, АНУ болон Европын улс орнуудад туршсан вакцин япон хүнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аж. Тус улс хэд хэдэн вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа ч гаднын вакциныг бодвол хугацааны хувьд хожим гарахаас гадна тун хэмжээ хязгаартай байх гэнэ. Тиймээс Японы Засгийн газар коронавирусний вакцины шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зорилгоор гаднын компаниудтай хэлэлцээ идэвхтэй хийж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Японд 59.5 мянга гаруй хүн коронавирусний халдвар авснаас 1162 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )