Украин улсын экс Ерөнхий сайд Юлия Тимошенко коронавируст халдвараар халдварласан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Долоо хоногийн өмнөөс биеийн халуун нь нэмэгдэж, улмаар цээжээр нь хөндүүрлэж эхэлсэн байна. Улмаар бямба гарагт шинжилгээнд хамрагдахад халдвар илэрчээ.
Түүний биеийн байдал тогтвортой ч халуун нь буурахгүй байгаа аж.
Юлия Тимошенко нь 2007-2010 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж, гурван ч удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан юм.
Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр шүүхээс гурван жилийн ял сонсож 2014 онд шоронгоос суллагдаж байсан билээ.
Эх сурвалж: RT