БНХАУ-ын нийслэлд коронавирусний халдвар авсан сүүлийн хоёр өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарснаар Бээжин хотод ийм оноштой ганц ч хүн үгүй болсон гэж Бээжингийн эрүүл ахуй, эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ.
Цар тахал эхэлснээс хойших хугацаанд тус хотод нийт 935 тохиолдол бүртгэгдсэнээс 335 нь өнгөрсөн зургаадугаар сард “Шиньфади” захад тархсан халдвартай холбоотой. Өдгөө тус хот хорио цээрийн дэглэмээ сулруулаад байгаа бөгөөд нийтийн тээвэр, олон нийтийн газраас бусад газарт амны хаалт зүүх шаардлагагүй болжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, эх газрын Хятадад халдвар авсан өвчтөнүүдийн 94.13 хувь нь эдгэрээд байна. 2019 оны арванхоёрдугаар сараас хойших хугацаанд тус улсад нийт 84.9 мянга гаруй хүн халдвар авсан бол сүүлийн долоо хоногт нийт 108 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас хойш нас баралт бүртгэгдээгүй бөгөөд коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралтын түвшин 5.45 хувьтай байна. Тус улсад КОВИД-19 оноштой 347 өвчтөн эмчлүүлж байгаагаас долоон өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
хятадууд найдваргүй шүү