Өмнөд Солонгосын Пажү хотын Starbucks кофений сүлжээ дэлгүүр халдварын шинэ голомт боллоо.
Одоогоор Пажү хотын Starbucks-аар үйлчлүүлсэн 66 хүнээс коронавирусний халдвар илрээд байна.
Тус дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүс хүн хоорондын зай бариагүй, амны хаалт зүүгээгүй нь халдвар тархах гол шалтгаан болсон байж болзошгүй байна.
Цаашид халдварын тоо өсөх магадлалтай байгаа тул тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ.
Эх сурвалж: CNN