АНУ-д 443 мянган хүүхэд коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

АНУ-ын Хүүхдийн эмнэлгүүдийн холбооны мэдээллээр тус улсад 443 мянган хүүхэд коронавирусний халдвар авсан гэх судалгаа гарчээ.

Наймдугаар сарын 06-ны өдрөөс хойш 20 хоногийн хугацаанд 74.1 мянган хүүхэд вирусний халдвар авсан байна.

Хүүхдүүдэд вирусний халдвар шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч улмаар хүндэрдэг болохыг эмнэл зүйн судалгаагаар тогтоожээ.

Цаашид хүүхдүүдийн дунд вирусний халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, аль болох гэрт нь байлгахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.


Эх сурвалж: Fox News

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.210) 2020 оны 08 сарын 26

америк хүүхдүүд хүчирхэг бна шүү

0  |  1
Top