КОВИД-19 | Энэтхэгт наймдугаар сард 1.5 сая тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

Энэтхэг улсад зөвхөн наймдугаар сард л гэхэд коронавирусний 1.5 сая тохиолдол нэмж бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тус улсад халдварын тархалт намжихгүй байгаа бөгөөд найм дахь хоногтоо дараалж нэг өдөрт 60 мянга гаруй шинэ тохиолдол, 800 гаруй эндэгдэл бүртгэгдсэн байна.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд анхааруулга өгөх, олон нийтийн газарт өвчний тухай мэдээлэл тараах зэрэг ажлыг эрчимжүүлжээ.

Коронавируст цар тахал тус улсад дэгдсэнээс хойш нийтдээ 3.2 сая тохиолдол бүртгэгдсэн байна.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top