ЭМЯ: Сөүлд найман монгол иргэн коронавирусний халдвараар өвчилсөн

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Өмнөд Солонгост манай улсын найман иргэн коронавирусний халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр батлагдсан талаар мэдээлсэн юм. Гурван хүн Сөүл хот орчмын эмнэлэгт эмчлэгдэж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байгаа аж. Тэдний биеийн байдал дунд зэрэг байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Дэлхий дахинд хоногт 210 мянган хүн коронавирусний халдвараар өвчилж, 400 гаруй хүн нас барсан байна. Энэтхэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 75 мянга гаруй хүн шинээр халдвар авчээ. Тус улс хоногт өвчлөл хамгийн өндөр бүртгэгдсэн орон болжээ.

Тэгвэл хойд хөрш ОХУ-д хоногт 4676 хүн халдвар авч, 115 хүн эндсэн байна.

 

Top