Энэтхэгийн Ерөнхийлөгчөөр 2012-2017 оны хооронд томилогдон ажилласан Пранаб Мукерже коронавирусний улмаас насан эцэс болжээ.
Тэрбээр сүүлийн 21 хоног коронавирусний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Сүүлийн долоо хоног түүний бие дээрдэхгүй байсаар ийнхүү 84 насандаа насан эцэслэжээ.
Энэтхэгийн батлан хамгаалах, гадаад харилцаа, сангийн сайдаар ажиллаж байснаас гадна Лок Сабха буюу доод танхимын даргаар ажиллаж байсан удаатай.
Түүний гишүүнээр элссэн Тусгаар тогтнолын нам болон Энэтхэгийн Засгийн газар түүнд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд оршуулах ажлыг зохион байгуулах комиссыг тушаалаар байгуулжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 0 )