АНУ нийгэм дэх цөхрөлтэй тэмцэхэд зориулж 250 сая ам.доллар зарцуулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

 

АНУ-ын Эрүүл мэндийн яам коронавирусний цар тахлын үед нийгэмд найдвар төрүүлэх арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх зорилгоор 250 сая ам.долларын өртөг бүхий тендер зарлажээ. “Politico” сонинд мэдээлснээр, тендерт оролцох компани нийгэмд үүсээд буй сэтгэл зүйн хямралыг ялан дийлэх, найдвар, итгэл төрүүлэх замаар америкчуудыг ажилдаа эргэн орж, эдийн засгаа сэргээх чиглэлээр кампанит ажил өрнүүлэх үүрэг хүлээх гэнэ. Тус компани хүн амын дунд халдварт өвчний эсрэг вакцин, эм бэлдмэлийн талаар болон цар тахалтай холбогдуулан авсан хорио цээрийн хатуу арга хэмжээг хэрхэн цуцалж буй талаарх мэдээ, мэдээллийг түгээх ёстой. Уламжлалт болон тоон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, спорт, зугаа цэнгээний салбар, нийгмийн эрүүл мэндийн холбоо болон бусад уран бүтээлч түншүүдийн боломжийг ашиглан эрүүл мэнд, эдийн засгийн салбарын талаарх чухал мэдээ, мэдээллийг хүргэх замаар АНУ-ын засаг захиргаа нийгэмд үүсээд буй цөхрөлийг ялан дийлж, итгэл, найдвар төрүүлж, үндэстнээрээ  сэргэх боломжтой гэж үзэж байна.

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, АНУ-д 6 030 782 хүн коронавирусний халдвар авснаас 183 596 хүн нас барж, 2 184 825 өвчтөн эдгэрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top