КОВИД-19 | Өмнөд Солонгост халдварын тохиолдол 20 мянгаас давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 20.1 мянгад хүрсэн тухай мэдээллээ.

Зөвхөн өчигдөр л гэхэд тус улсад 235 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 222 нь дотоодод тархсан халдвар эзэлж буй аж.

Халдварын тохиолдол буурахгүй нэмэгдэж байгаа учраас тус улсын Халдварт өвчин судлалын төвөөс оношлогоог нэмэгдүүлэх чиглэл баримталж байна.

Нийслэл Сөүл хотод өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёрдугаарт зэрэгт шилжүүлж, тухайлсан журам боловсруулжээ.

Өмнөд Солонгост коронавирусээс эдгэрсэн хүний тоо 15 мянгад хүрсэн бөгөөд 4.6 мянган хүн тусгаарлах ажиглалтад байгаагаас 104 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.


Эх сурвалж: CNN

 

Top