ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад халдварын нийт тохиолдол нэг саяас давсан тухай мэдээллээ.
Тус улсад нэг хоногийн дотор 4729 тохиолдол шинээр нэмэгджээ. Ингэснээр тус улсад халдварын нийт тохиолдлын тоо 1 000 048 болсон байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад коронавирусний улмаас 123 хүн энджээ. Тус улсад коронавирусний улмаас эндсэн хүний тоо 17.2 мянга болсон байна.
Эх сурвалж: CNN