Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэр Оксфордын их сургуультай хамтран бүтээж буй коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэлээ өргөжүүлж байна гэж “The Guardian” хэвлэл мэдээлжээ.
Вакцин бэлэн болох үед нийт гурван тэрбум тун бэлдмэл үйлдвэрлэхэд шаардагдах хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна. Урьдчилсан байдлаар тус компани АНУ-д 400 сая, Итали, Нидерланд, Франц, Герман зэрэг Европын улс орнуудад нийт 400 сая тун, Их Британид 30 сая хүртэл тун вакцин нийлүүлэхээр тохиролцоонд хүрээд байгаа аж. Хөгжиж буй орнуудад нэг тэрбум тун вакцин нийлүүлэхээр мөн төлөвлөжээ.
Энэ долоо хоногийн эхээр “AstraZeneca” вакцины эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатыг АНУ-д эхлүүлсэн бөгөөд үүнд 30 мянган насанд хүрсэн хүн оролцох юм.
Сэтгэгдэл ( 0 )