Грекийн Лесбос аралд орших дүрвэгсдийн лагерьт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.
Грекийн Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн яамны мэдээлж буйгаар Сомалийн дүрвэгч 40 настай эрэгтэйгээс коронавирусний халдвар илэрсэн байна.
Одоогоор дүрвэгсдийн лагерьт шинжилгээ хийж байгаа бөгөөд халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлаж буй аж.
Наймдугаар сарын сүүлийн мэдээллээр халдвар илэрсэн дүрвэгсдийн лагерьт 12 мянган хүн байгаа бөгөөд түүний 40 хувь нь хүүхдүүд байна.
Судалгаагаар дүрвэгсдийн лагерьт байгаа 160 хүн дундаа нэг жорлонтой, 500 хүн дундаа нэг шүршүүртэй, 325 хүн дундаа нэг саван болон гар ариутгагчтай тул халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээр Грек улсад 10.5 мянган тохиолдол бүртгэгдэж, 271 хүн эндсэн байна.
Эх сурвалж: CNN