ЭМЯ | Коронавируст халдварын тохиолдол нэмж илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас корнавируст цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй тухай мэдээллээ.

Өчигдөр буюу есдүгээр сарын 02-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан хотын салбар лабораторид нийтдээ 354 хүн шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй байна.

“Наймдугаар сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 267 хүний давтан шнжилгээ, ажиглах байрт тусгаарлагдсан 37, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолооч, бусад 11 шинжилгээнээс коронавируст халдвар илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.

Одоогоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 306 бүртгэгдсэнээс 296 нь эдгэжээ. Эдгэрэлтийн хувь 96.7 хувьтай байгаа аж.  Халдвартын эмнэлэгт нийт 10 хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Top