ЭМЯ | Сиэтлийн нислэгээр ирсэн дөрвөн хүнээс КОРОНАВИРУС илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд дөрвөн хүнээс коронавируст халдвар нэмж илэрсэн тухай мэдээллээ.

Халдвар илэрсэн дөрвөн иргэн есдүгээр сарын 02-ны өдөр Сиэтл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн бөгөөд 57-84 насны эмэгтэйчүүд ажээ.

“Өчигдөр буюу есдүгээр сарын 03-ны өдөр Сиэтл-Улаанбаатар нислэгээр ирсэн 250, Хонгконг-Улаанбаатар нислэгээр ирсэн 159 хүний давтан, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34, бусад шинжилгээнээс коронавируст халдвар илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.

Одоогийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 310 тохиолдол байгаагаас 296 нь эдгэжээ. Монголд эдгэрэлтийн хувь 95.4 хувьтай байна.

Халдвартын клиникт нийт 14 хүн коронавирусний оноштой эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ХӨСҮТ-д одоогоор нийт 34 хүн ажиглалт, тандалтад байна.

 

Top